Бэрхийн жоншны уурхай

Төсөлийн нэр:

Бэрхийн уурхай

Төрөл:

Жонш

Үйл ажиллагаа:

Эрэл хайгуул, олборлолт

1954 оны есдүгээр сард Хэнтий аймгийн Батноров сумын нутагт орших Жоншитын толгойн ордоос хээрийн жонш ашигласнаар Бэрхийн уурхай ажиллаж эхэлсэн. Энэхүү нээлт нь тус улсын стратегийн түүхий эдийн хэрэгцээг хангахад чухал ач холбогдолтой гүний болон өнгөт металлын уул уурхайн салбарт томоохон хувьсгал хийсэн юм. Бэрхийн уурхайн хайлуур жонш нь хар ба өнгөт металлурги, хими, шил, цементийн үйлдвэрүүдэд ашиглагдаж, дэлхийн зах зээлд өндөр үнэ цэнэтэй болов.

Тус уурхай нь 1971 онд Монголын уул уурхайн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн "Алтан гадас" одонгоор шагнуулж байжээ. Түүхэн хөгжлийн явцад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат уурхайчин, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг олон шагналууд уурхайн амжилтыг үнэлж байв.

1974 оны есдүгээр сарын 23-нд “Монголсовцветмет” нэгдэлд нэгтгэх шийдвэр гаргасан нь уурхайн бүтээн байгуулалтын чухал үйл явдал болсон юм. Хээрийн жоншны арвин нөөцтэй тус уурхай нь 1985 он хүртэл ихээхэн хэмжээний ашиг авчирсан бөгөөд уул уурхайн салбарт чадварлаг инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх томоохон талбар болж байв.

1999 оны тавдугаар сард Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор "Бэрх уул" нь "Монголсовцветмет"-ээс салж, Чандганы нүүрсний уурхайг өөртөө нэгтгэж, төрийн өмчит үлдвэрийн газар болов. 2001 онд "Бэрх уул" ТӨХК нь "Бэрх уул" хувьцаат компани болж өөрчлөгдсөн бөгөөд 2005 онд хувьчлагдсан.

Дэлгэрхааны ордод 2011 оны өрөмдлөгийн үр дүнд хүдрийн их хэмжээний нөөц тогтоогдсон. Төлөвлөгөөнд эдгээр нөөцийг ашиглан далд уурхай, баяжуулах үйлдвэрийн цогцолбор барих зэрэг багтана.

Бид монгол хүний ур чадварыг дэвшилтэт технологитой хослуулан улс орноо хөгжүүлж, эдийн засгийг өсгөхийг зорьно.

Холбоо барих

Бид сорилтод хэзээ ч бууж өгдөггүй.

  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, Модерн таун 203-25-15
  • (+976) 98331954
  • berkhuul1954@gmail.com