Жонш ба түүний хэрэглээ

Төслийн нэр:

Бэрх-Уул

Төрөл:

Хайлуур жонш

Ажлууд:

Хайгуул, өрөмдлөг, олборлолт

Хайлуур жоншны түүх ба химийн бүтэц

Жонш нь 15-р зуун хүртэл нэргүй хэвээр байв. 1868 оноос хойш энэ нь хайлах шинж чанар, металл хайлалтыг хурдасгаж, шаарыг ялгаруулах чадварыг бэлэгддэг "флюр" гэсэн Латин нэрээр томилогдсон. Флюрит нь кальци, жоншийг агуулдаг бөгөөд химийн томъёо нь CaF2 юм. Хээрийн жоншны 51.1% нь кальци (Ca), 48.9% нь фтор (F) бөгөөд металл бус эрдсийг бүрдүүлдэг.

Жоншны хэрэглээ

Хайлуур жонш нь ХV зууныг хүртэл оноогдсон нэргүй явж байгаад 1868 оны үеэс өөрийнх нь харьцангуй хайламтгай чанар, түүний нэмц нь металлын хайлалтыг түргэтгэж шаарыг нь амархан ялгаруулдаг чанар зэргээр нь Латинын /флор/ урсамтгай флорит гэсэн нэртэй болжээ. Жоншийг бүрдүүлэгч элемент нь кальци, фтор бөгөөд химийн томьёогоор түүнийг Са F2 гэж тэмдэглэдэг. Хайлуур жоншны найрлагын 51.1 хувийг кальци (Ca), 48.9 хувийг фтор (F) бүрдүүлдэг, метал бус эрдэс юм. 

Хайлуур жонш нь металл бус ашигт малтмал бөгөөд энэ ашигт малтмал манай улсын уул уурхайн салбарт олборлон экспортолж байгаа чухал бүтээгдэхүүний нэг болж гадаад худалдаанд зохих байр эзэлдэг билээ. Хайлуур жонш нь тунгалаг цагаан, ягаан, ногоон, шар, хүрэн зэрэг өнгө бүр байдаг. Шил шиг гялтганадаг, тэгш биш хагаралтай хатуулаг нь 4, нягтрал нь 3.18 байдаг бутрамтгай эрдэс юм. Хайлуур жоншийг хими, хар төмөрлөг, хөнгөн цагаан, оптик, лазерь, шил, паалангийн үйлдвэрт хэрэглэнэ. Мөн атомын эрчим хүчний үйлдвэрт ураны изотопыг ялгаруулахад ихээр хэрэглэж байна. Химийн үйлдвэрт хайлуур жоншийг урьдчилж баяжуулсны дараа фтор устөрөгч (хайлуур жоншны хүчил) фторт нэгдэл гарган авахад хэрэглэнэ. Төмөрлөгийн үйлдвэрт хайлуур жоншийг металлын хайлах, шаар ялгарах явцыг хурдасгах технологийн чухал түүхий эд болгон хэрэглэнэ. Тунгалаг, хагарал ан цав багатай хайлуур жоншийг оптикийн ба лазерийн, шил шаазангийн үйлдвэрт, төрөл бүрийн өнгөтэй хайлуур жоншийг гоёл чимэглэлийн зүйл хийхэд хэрэглэдэг.

Дэлхийд тархсан байдал

Дэлхийн гадаргын хурдас чулуулгийн найрлагад фторлог нэгдлүүд 0.2 хувийг эзэлдэг нь хар тугалгаас даруй 50 дахин их юм. Гэтэл хар тугалгыг фтороос илүү их хэмжээгээр олборлодог нь фтор байгаль дээр тархмал байрлалтай оршдогтой холбоотой. Шинжлэх ухаанд мэдэгдэж байгаагаар фторын бусад элементтэй нэгдсэн нэгдэл 15, фтор найрлаганд нь оролцсон эрдэс чулуулаг 100 гаруй байгаа нь түүнийг их сарнимал элемент болохыг нотолж байна Фторын цорын ганц дорвитой эх булаг болох түүхий эд нь хайлуур жонш юм. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр хайлуур жонш өндрөөр үнэлэгддэг хэвээр байна. 

Монгол улсын эзлэх байр суурь

Хайлуур жонш нь стратегийн чухал түүхий эд болдог төдийгүй улс орон бүрд фторын зориулалт нь янз бүр учир заримдаа энэ нь улсын нууц болох явдал ч байдаг. Дэлхийн хайлуур жоншны нийт нөөц баялгийг 500 сая тонн орчим гэж үздэг. Монгол Улс дээрх нөөцийн 9%-ийг эзэлдэг. Монгол Улс хайлуур жоншны нөөцийн хэмжээгээр Мексик, БНХАУ, ӨАБНУ-ын дараа дэлхийд дөрөвдүгээрт ордог. Монгол орны хайлуур жоншны нөөцийн 90 гаруй хувь Төв, Дорноговь, Хэнтий, Дундговь, Сүхбаатар аймагт төвлөрч байна.

Бэрхийн уурхайн музей

Бэрхийн уурхайн музей

Компанийн танилцуулга

Бэрхийн уурхай

1954 оны есдүгээр сард Батноров суманд Жоншит толгойн ордыг ашиглаж эхэлснээр Бэрхийн уурхайн ашиглалтын түүх эхэлж, өдгөө 70 дахь жилдээ ажиллаж байна.

  • Жоншны нөөц
  • 70 жилийн туршлага
  • Чадварлаг мэргэжилтнүүд
  • Төслийн менежмент
  • Бүтээгдэхүүний стратеги
  • Дэлхийн эдийн засаг
Бид монгол хүний ур чадварыг дэвшилтэт технологитой хослуулан улс орноо хөгжүүлж, эдийн засгийг өсгөхийг зорьно.

Холбоо барих

Бид сорилтод хэзээ ч бууж өгдөггүй.

  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, Модерн таун 203-25-15
  • (+976) 98331954
  • berkhuul1954@gmail.com